Японы сүмо бөхийн холбооноос гаргасан цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, шөнийн цэнгээний газраар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн озэки Асаноямад ямар шийтгэл оноох нь одоохондоо тодорхойгүй байна. Холбооноос энэ сарын 28-нд шийдвэр гаргана гэсэн ч зургаадугаар сар болж, хойшлогдлоо. Энэ нь түүнийг маш хүнд шийтгэж магадгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл зодог тайлах.
Асаноямагийн хэрэг хүндрэх бас нэгэн шалтгаан байгаа нь тэрээр Сүмогийн холбооноос шар хэвлэлд гарсан хэргийн талаар асуухад эрс үгүйсгэж байсан билээ. Харин тус хэвлэлээс цэнгээний газар очиж байгаа зургийг цаг, минуттай нь гаргасны дараа л хүлээн зөвшөөрсөн. Энэ нь холбооны удирдлагад худлаа хэлсэн, өөрөөр хэлбэл хууран мэхэлсэн хэрэг болж байгаа юм. Мөн озэки цолтой, холбооны нүүр царай болсон бөх тул хүлээх хариуцлага ч өндөр байх нь ойлгомжтой.
Асаноямагийн төрсөн нутаг Тояма хотод Асаноямад хөнгөн шийтгэл оноохыг уриалсан хөдөлгөөн өрнөж, гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Нутгийн иргэд хайртай бөхийг нь зодог тайлуулалгүй, гэм буруугаа дохён дээр засах боломж олгохыг Сүмо бөхийн холбоонд уриалж байгаа юм. Одоогийн байдлаар 10 мянган хүн гарын үсэг зураад байна.
Тус хөдөлгөөнийг санаачлагчид “Асаноямаг дахин барилдахыг бид хармаар байна. Хийсэн хэрэг, түүний гэм буруутайг бид сайн ойлгож байгаа. Зодог тайлуулахаас л өөр шийтгэл оноогооч. Тэр маш их гэмшиж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Манайх бол эвлүүлэг байсан гэж гүрийнэ. Тэгээд ямар ч шийтгэлгүй сална.
Aan tiim uu.. Sumogiin kholboo tanii sanaliig khargalzaj uzekh bailgui dee kkkkk
ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ТҮҮНЭЭ САХИДАГ УЛС САЙХАН ЮМ АА
Argagui saihan ekozuna boloh blaa.barilduulaad uzsen deerdee.