О.НАСАНБУРМААГИЙН Красноярскийн Гран Пригийн найм дахь медаль

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий аварга, ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотод өндөрлөж байна. Сүүлийн өдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэв. Түүний жинд таван бөх тойргоор барилдснаас Татьяна Смолиакыг 10:0-ээр, Албина Хрипковаг 15:2-оор ялж, Наталья Федосеевад 2:5, Вусала Парпиановичт 4:5-аар ялагдсан юм.

О.Насанбурмаа гавьяатын хувьд Красноярскийн тэмцээний найм дахь медаль болсон бөгөөд 2013 онд алт, 2015, 2017, 2021 онд мөнгө, 2011, 2018, 2019, 2020, онд хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.186) 2021 оны 05 сарын 31

Хэдэн орон оролцсон Гран при вэ, орос монгол 2 л орсон юм шиг харагдаад байна даа

0  |  0
Зочин(202.126.89.22) 2021 оны 05 сарын 31

Манайхан тааруу байгаа,, ( аль ч спорт)мяа гаруудийн ялчихаад мундаг байна гэнэ,эсвэл нэг ч хожоогүй байж сайн тоглолоо гэнэ ...эдгээр хүмүүсийг бурхан ивээг

0  |  0
эгэл(103.212.118.221) 2021 оны 05 сарын 31

Насанбурмаа ,Гантуяа хоёр оросын эхний 3тамирчин ороогүй тэмцээнд 4 барилдаад 2 оросод ялагдчихаар амжилт гэж ярихад хэцүү л юм. Илт сайжрах хэрэгтэй байна даа.

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 31

Гран при биш нөхөрсөг уулзалт эсвэл хамтарсан бэлтгэлийг буруу ойлгоод явчихаж.

0  |  0
Их монгол(103.212.116.225) 2021 оны 05 сарын 31

Насанбурмаа минь Оросын 4 номерийн бөхийг ялахгүй байж битгий С.Батцэцэгтэй хэл ам хий.Америкийн Тамира Менса ЯпоныСара Дошо нар чамаар дэвжээ арчих юм байна

0  |  0
Top