Дарья Белодед ДАШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Украины жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Виталий Дуброва ирэх зургаадугаар сарын 6-13-нд Унгарт болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Энэ жил анх удаагаа олимпын наадам, ДАШТ нэг жил явагдаж байгаа юм. Цар тахлын улмаас хэдхэн хоногийн зайтай жүдо бөхийн хоёр том тэмцээн явагдах болсон тул улс бүр ДАШТ-д хэнийг илгээх тал дээр өөр өөр тактиктай байгаа.

ДАШТ-д түрүүлсэн жүдоч чансааны 2000 оноо авах бол мөнгөн медальтан 1400, хүрэл медальт бөх 1000 оноо авах юм.

Дэлхийн хошой аварга Дарья Белодед ДАШТ-д оролцохгүйгээр шийджээ. Тэрээр аав, ээжийн хамт Карпатын "Заросляк" цогцолборт олимп болтол хувийн бэлтгэл хийх юм.

ДАШТ-д оролцох Украины шигшээ баг

Эрэгтэй - Артем Лесюк (60 кг), Дильшот Халматов (60 кг), Георгий Зантарая (66 кг), Евгений Гончарко (66 кг), Александр Кошляк (73 кг), Артем Хомула (багийн тэмцээн, 73 кг), Геворг Манкуян (81 кг), Ньябали Кеджау (90 кг), Александр Гунченко (багийн тэмцээн, 90 кг), Антон Савицкий (100 кг), Яков Хаммо (+100 кг), Александр Гордиенко (багийн тэмцээн, +100 кг);

Эмэгтэй - Мария Скора (багийн тэмцээн, 57 кг), Наталья Чистякова (70 кг), Анастасия Турчин (78 кг), Елизавета Каланина (+78 кг), Василиса-Ирина Кириченко (+78 кг).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 06 сарын 01

Карпатын ”заросляк”цогцолборыг нь очиж үзсэн. Байгаль нь үзэсгэлэнтэй манай Тэрэлж шиг модон жорлонгүй, хог нь хийсч хөглөрдөггүй, эмх цэгцтэй, цэвэрхэн байдал нь хүмүүсийн ухамсар соёлжилт нь юун үхэр монголчуудтай зүйрлэх, тийм л юм байна лээ. Уг нь Укрөйнчууд бас л саяхнйг болтол Монгол шиг зоммунизмын холбоотон байсан гэтэл монголыг хол хаяжээ.

1  |  0
Top