Бокс: Эмэгтэйчүүдийн Азийн АШТ-д Казахстан тасархай түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Ази Тивийн Аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө.

Багийн дүнгээр Казахстаны шигшээ баг 10 жингийн наймд нь тэргүүлсэн тасархай амжилтаар түрүүллээ. Үлдсэн хоёр алтан медалийг Энэтхэг, Узбекистаны боксчид авсан байна.   

Эмэгтэйчүүдийн Азийн АШТ

1. Казахстан – 8 алт -1 мөнгө -1 хүрэл.

2. Узбекистан - 1-5-2.

3. Энэтхэг - 1-3-6.

4. Индонез - 0-1-0.

5. Монгол - 0-0-3.

6. Тажикистан - 0-0-2.

7-10. Шри-Ланк, Филиппин, Кувейт , АНЭУ - 0-0-1.

Манай баг тивийн аваргын тэмцээнд таван тамрчинтай оролцож, 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top