“COPA AMERICA-2021” зохион байгуулах улсгүй боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн “Copa America -2021” тэмцээн ирэх зургаадугаар сарын 13-наас долоодугаар сарын 13-нд Аргентин, Колумби улсуудад зохион байгуулагдахаар болоод байсан билээ. Тус тэмцээн түүхэндээ анх удаа хоёр оронд явагдах болоод байсан ч Колумби улс тэмцээний зохион байгуулах эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан. Энэ удаад Аргентин улс ч тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдлаа.

Учир нь Аргентины ЭМЯ-ны сайд Карла Виссотти өчигдөр “Америкийн Цом тэмцээнийг зохион байгуулах асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Манай яам хэрхэн аюулгүй зохион байгуулах талаар хэлэлцэж байна” гэж мэдэгдсэн юм.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос энэ мэдэгдлийн дараа “COPA AMERICA-2021” тэмцээнийг Аргентинд хийхгүй байхаар шийдвэрлэлээ. Одоо тус холбооноос ямар нэг улс орон тэмцээнийг зохион байгуулах хүсэл гаргахыг хүлээж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top