“Биеийн тамир, Спорт: Шинжлэх ухаан ба хөгжил” цахим хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны ажлын хэсэг, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбоо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Биеийн тамир, спорт: Шинжлэх ухаан ба Хөгжил" сэдэвт цахим уулзалт-хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уулзалт-хэлэлцүүлгээр Спорт ба шинжлэх ухааны уялдаа, Монгол улсын биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин ба чиг хандлага зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.

Хэлэлцэх сэдэв

“Спорт ба шинжлэх ухааны уялдаа” - Д.Буяндэлгэр – АШУҮИС-ийн багш, доктор (Ph.D), профессор

“Биеийн тамирын боловсролд спортын шинжлэх ухааны үзүүлэх нөлөө, ач холбогдол” - Л.Алтанцэцэг – ҮБТДС-ийн захирал, Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооны ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор

“Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний чиглэлээр хүлээгдэж буй томоохон ажлууд” - Б.Эрдэнэваанчиг – Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга, докторант

“Монгол улсын биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин ба чиг хандлага” - Ч.Зоригтбаатар – Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал, МҮОА-ийн ерөнхийлөгч, доктор(Ph.D), профессор

“Биеийн тамир, спортын тухай хуульд орох зарим өөрчлөлтийн тухай” - Д.Жаргалсайхан – Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), дэд профессор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top