Өнөөдөр Бостонд болсон НБА лигийн плей-оффын Бостон, Бруклин багуудын тоглолтын дараа Бруклин багийн тоглогч Ирвинг руу усны сав шидсэн хэрэг гарлаа.
Хэдийгээр Ирвингийг оноогүй ч багийн анд нь түүнийг өмөөрөн багахан хэмжээний будлиан үүссэн.
Усны сав шидсэн Бостон Селтикс багийн фэнийг хамгаалалтын ажилтнууд баривчилсан бөгөөд Ти Ди Гарденд тоглолт үзэх эрхийг нь бүх насаар нь хориглох шийтгэл оноохоор болжээ.
Цахим сүлжээнд гарсан бичлэгээс үзэхэд хэрэгтэй этгээд цагаан арьстан бөгөөд Кевин Гарнеттын өмсгөлтэй байжээ.
Кайри Ирвинг 2017-2019 оны улиралд Бостон багт тоглож байсан ч багаа хэл амтайгаар орхисон. Энэ тоглолтын үеэр түүнийг Бостон багийн бэлгэ тэмдэг дээр гишгэж, хүндэтгэлгүй загнасан гэж фэнүүд буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )