Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтад хяналт тавьж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан ШӨХТГ нь дараах хуулийн заалтад хяналт тавин ажиллаж байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

-43 дугаар зүйлийн 43.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно;

-43.1.8-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.7-д “харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ” гэж заажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг (202.179.26.87) 2021 оны 06 сарын 01

Хуулийн заалтанд хяналт тавина гэж юу байхав хуулийн заалтаар ажиллаж чадаж байгаа эсэхэд хяналт тавих ёстойм биш үү?

0  |  0
Top