Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 6-13-нд Унгарын нийслэлд явагдана. Тус тэмцээнд оролцох Японы шигшээ баг өчигдөр (2021.06.01) "Ханэда" нисэх буудлаас Унгарыг зорин хөдөллөө.
Японы жүдо бөхийн холбооноос ДАШТ-д олимпын багаа илгээлгүй, нөөц багаа явуулж байгаа.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кацүюки Масүчи сэтгүүлчдэд онлайнаар ярилцлага өгөхдөө “Багийн тэмцээний 3 тамирчнаа нэмээд нийт 12 жүдоч ДАШТ-д оролцоно. Ахмад тамирчид маань Токиогийн олимпын шигшээд багтаагүй харууслаа энэ тэмцээнд гаргаж, барилдах хэрэгтэй. Харин залуучууд 2024 оны Парисын олимпын шигшээ багт багтах өрсөлдөөн энэ тэмцээнээс эхэллээ гэж бодон хичээх ёстой. Францын баг маш хүчтэй өрсөлдөгч байх болно. Токиогийн олимпод оролцох 48 кг-ийн Ширин Букли, 63 кг-ийн Кларисс Агбеньену, 78 кг-ийн Маделайна Малонга нар барилдана. Тэдэнтэй өрсөлдөж, ялж, олимпод оролцох шигшээ багтаа тэдний талаар мэдээлэл дамжуулах, өгөх зорилго бас байгаа. Манай багт Токиогийн олимпын багт орсон тамирчин байхгүй ч тэднээс дутахгүй жүдочид. Бүх долоон жинд алтан медаль авах зорилготой. Багийн тэмцээнд ч түрүүлж, Токиогийн олимпод хэсэг толгойлох эрх олимпын багтаа авч өгөх болно” гэж ярилаа.
Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг
48 кг
Кога Вакана, Цүнода Нацүми
52 кг
Шишимэ Ай
57 кг
Тамаоки Момо
63 кг
Набэкүра Нами
70 кг
Оно Ёоко
78 кг
Үмэки Мами
+78 кг
Асахина Сара, Томита Вакаба
Сэтгэгдэл ( 0 )