Иноүэ Косэй: Энэ ДАШТ бол 2024 оны олимпын гараа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 6-13-нд Унгарын нийслэлд явагдана. Тус тэмцээнд оролцох Японы шигшээ баг өчигдөр (2021.06.01) "Ханэда" нисэх буудлаас Унгарыг зорин хөдөллөө.

Цар тахлын улмаас энэ жилийн тэмцээн олимпын наадмын өмнө явагдаж байгаа онцлогтой. Японы жүдо бөхийн холбооноос ДАШТ-д олимпын багаа илгээлгүй, нөөц багаа явуулж байгаа.
 


Японы эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй сэтгүүлчдэд онлайнаар ярилцлага өгөхдөө “Энэ удаагийн ДАШТ бол 2024 оны олимпын наадмын бэлтгэлийн эхний алхам гэж харж байгаа. Бүгд дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолын төлөө барилдах зорилготой. Цар тахал, хөл хорионы энэ үед тэмцээнд орж байгаа тул үүрэг хариуцлагатай байх болно. Манай эрэгтэйчүүдийн шигшээ багт 2024 оны олимпод оролцох ирээдүйтэй залуу тамирчид байгаа. Тэд энэ тэмцээнийг Парисын олимпын шигшээ багт сонгогдох эхний алхмаа гэж үзэх хэрэгтэй” гэж ярьжээ.

Японы ДАШТ-д оролцох эрэгтэй шигшээ баг
 

  • 60 кг: Нагаяма Рюүжи, Кога Гэнки
  • 66 кг: Марүяма Жоширо
  • 73 кг: Хашимото Соичи
  • 81 кг: Фүживара Сотаро
  • 90 кг: Нагасава Кэнта, Түрао Санширо
  • 100 кг: Иида Кэнтаро
  • +100 кг: Кагэүра Кокоро

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsogtochir Batchuluun(66.181.161.94) 2021 оны 06 сарын 02

Ene bag n barag odoo ch olympod yavahad ondor amjilt uzuuleh bag bdag naasan

3  |  0
Top