Дөрөв хоногийн дараа Унгарын нийслэл Будапештэд эхлэх жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдах Японы жүдоч Кога Вакана “Нишшин Спортс” сонинд ярилцлага өгчээ.
Кога Вакана бол 19 настай, дэлхийн чансааны 22-т бичигдэж байгаа тамирчин.
Тэрээр “Миний чансаа доогуур байгаа тул мэдээж хамгийн эхний барилдаанаасаа л томчуудтай таарна. Гэхдээ энэ тэмцээн миний 2024 оны олимпод оролцох мөрөөдлийн эхлэл. Гурван жилийн дараа өрсөлдөгчдөө надаас эмээдэг болгохын тулд одооноос ялах шаардлагатай. Заавал ялах ёстой тамирчин олон байна. Дэлхийн хошой аварга Дарья Белодед, 2017 оны Дэлхийн аварга Фүна Тонаки хоёр ДАШТ-д барилдахгүй ч Монголын М.Уранцэцэг, чансааг тэргүүлэгч Дистриа Красники, хоёрдугаар сарын "Их Дуулга"-д Белодедийг ялсан Ширин Букли гэсэн хүчтэнүүд зодоглоно. Барьцаа түрүүлж авахгүй бол гадаад бөхчүүдийг ялахад хэцүү тул барьц булаалдах бэлтгэл их хийлээ. 57 кг-ын том тамирчидтай бэлтгэл хийсэн. Гэхдээ энэ дэлхийн аваргад хамгийн аюултай өрсөлдөгчөө Японы багийн анд Нацүми Цүнодаг гэж бодож байна. Хоёр таарч барилдаад, хоёуланд нь цэвэр ялагдсан. Хоёр сарын өмнө 28 секундэд ялагдсан тул түүний эсрэг мэхээ сайн бэлтгэсэн” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
жудо үздэггүй 2 мал байна даа
Япон, солонгостой таарсан монгол тавын давааны аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд шиг хиарамзээ
Мэдээж Японоо л хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж байна