Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард тагнуулын байгууллагын ажилтнууд ОХУ-ын иргэдийг зэвслэглэн дээрэмдсэн хэрэг гарсан.
Улмаар ТЕГ-ын Тусгай хэлтсийн бүлгийн дарга асан Г.Доржсүрэн нарын зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн тагнуул, цагдаагийн байгууллага хамтран шалгасан байдаг. Энэ хэргийг 2021 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэж, сэжигтэн этгээдүүдэд 3.8-аас 5.8 жилийн хорих ял оноосон.
Гэвч шүүгдэгч нарын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэргийг дахин хэлэлцлээ. Улмаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын иргэн Г болон Монгол Улсын иргэн М нарыг тагнуулын хувцас хэрэглэл бүхий этгээдүүд зэвсэг тулган сүрдүүлж, онц их хэмжээний буюу 50 мянган ам.доллар, 2500 еврог дээрэмдсэн байдаг. Хохирогчийн зүгээс энэ хэргийг тусгай арга техник эзэмшсэн хүмүүс үйлдсэн гэж мэдүүлсэн бөгөөд цагдаагийнхан шалгалтын ажиллагаа явуулж, 1984-1992 онд төрсөн тагнуулын ажилтнууд үйлдсэн болохыг тогтоож, баривчилж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
shivshig heleh ug alga
ene tsereg tsagdaagiihan chini uursduu bolohgui buhniig hiideg bhguyu hamgiin turuund