Казахстаны боксчид Азийн АШТ-д 230 мянган ам.долларын шагнал авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

АНЭУ-ын Дубайд явагдсан сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Казахстан улс багийн дүнгээр тэргүүллээ.

Азийн АШТ-ий дүн

1. Казахстан: 8 алт, 6 мөнгө, 2 хүрэл

2. Узбекистан: 7 - 6 - 5

3. Монгол: 3 - 0 - 5

4. Энэтхэг: 2 - 5 - 8

5. Иран: 0 - 2 - 2

6. Индонез: 0 - 1 - 0

7. Кыргызстан: 0 - 0 - 4

7. Тажикистан: 0 - 0 - 4

7. Филиппин: 0 - 0 - 4

10. Кувейт: 0 - 0 - 2

11. Шри-Ланк: 0 - 0 - 1

11. АНЭУ: 0 - 0 - 1

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос алтан медаль хүртсэн тамирчинд 10 мянга, мөнгөн медальт тамирчинд 5000, хүрэл медальд 2500 ам.доллар олгосон билээ.  

Нийт найман алт, зургаан мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Казахстаны боксчид AIBA  холбооноос 115 мянган долларын шагнал авсан.

Энэ шагналаас гадна Казахстаны боксын холбооноос ч Азийн аваргаас медаль хүртсэн тамирчинд ижилхэн 10 мянга, 5000, 2500 ам.долларын шагнал амалсан. Ийнхүү Казахстаны боксчид энэ жилийн тивийн аваргаас 230 мянган ам.доллар хүртжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(77.189.171.116) 2021 оны 06 сарын 03

Япон Солонгос Хятадууд хаачсан байх уу?

0  |  0
үнэн(59.153.113.76) 2021 оны 06 сарын 03

Какахстаны 8 алтыг дан эмэгтэйчүүд авсан, Эрэгтэй нь 5 мөнгө авсан шүү

1  |  0
Top