Катар 2022 дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн F хэсэгт Япон, Тажикстан, Киргиз, Мьянмар, Монголын багууд өрсөлдөж байгаа. Японы баг 15 оноотой тэргүүлж, Тажикстан 10 оноотой удаалан, Киргиз 7, Мьянмар 6, Монголын баг 3 оноотой байгаа билээ.
Азийн F хэсгийн үлдсэн тоглолтууд Японд явагдахаар болсон. Энэ сарын 7-нд манай шигшээ баг Киргизийн багтай Осака хотод тоглоно.
Киргизийн шигшээ баг 1-нд эх орноосоо гарч, өчигдөр /2021.06.02/ Дубайд бэлтгэл хийсэн. Өнөөдрийн нислэгээр Осака хотод очих юм.
Киргизийн шигшээ баг
Хаалгач: Валерий Кашуба, Кутман Кадырбеков ("Дордой"), Эржан Токотаев ("Алга");
Хамгаалагч: Валерий Кичин ("Енисей", ОХУ), Тамирлан Козубаев ("Шинник", ОХУ), Бекжан Сагынбаев, Авазбек Откеев, Айзар Акматов, Мустафа Юсупов, Кайрат Жыргалбек уулу, Александр Мищенко (бүгд "Дордой"), Алмаз Маликов ("Алай");
Хагас хамгаалагч: Фархат Мусабеков, Турсунали Рустамов ("Дордой"), Ахлидин Исраилов, Эльдар Молдожунусов ("Алай"), Бахтияр Дуйшобеков ("Шейх Рассел", Бангладеш), Муролим Ахмедов ("Полис Клаб", Бангладеш), Эдгар Бернхардт ("Андижан", Узбекистан), Алимардон Шукуров ("Неман", Беларусь), Одилжон Абдурахманов ("Бунедкор", Узбекистан), Гулжигит Алыкулов ("Кайрат", Казахстан);
Довтлогч: Мирлан Мурзаев, Абай Боколеев ("Дордой"), Эрнист Батырканов ("Кызыл-Жар", Казахстан).
Сэтгэгдэл ( 0 )