ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч Станислав Поздняков Жүдо бөхийн холбооны тэргүүн Василий Анисимовтой уулзаж, жүдогийн шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа.
Токиогийн олимпод эрэгтэй, эмэгтэй жүдогийн тэмцээний жин тус бүрт 18 бөх барилдана. Нэг улсаас нэг бөх. 2016 оны Риогийн олимпод эрэгтэй жин тус бүрд 22, эмэгтэй жинд тус бүр 14 тамирчин оролцож байсан билээ.
Василий Анисимов уулзалтын үеэр “Өнөөдрийн байдлаар дэлхийн чансааны шилдэг 18-д манай 19 эрэгтэй, 9 эмэгтэй жүдоч багтаж байгаа. Үүнээс эрэгтэй 66 кг, 100 кг-д тус бүр 4 жүдоч, 60, 81 кг-д тус бүр гурван жүдоч, эмэгтэй 48, 78 кг-д тус бүр хоёр тамирчин олимпын чансаанд орсон. Бид Токиод бүтэн багаар оролцоно. Одоо бидний өмнө ганц чухал тэмцээн үлдээд байгаа нь ДАШТ. Дэлхийн аваргын тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос эцсийн чансааг гаргана. Жин болгонд хэнийг сонгох вэ гэдгээ манай холбоо зургаадугаар сарын сүүлээр шийдэж, зарлана” гэж ярьлаа.
Сэтгэгдэл ( 0 )