НАСА агентлаг Сугар гараг руу хоёр хөлөг илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Сугар гарагийг судлахаар хоёр хөлөг илгээхээр зэхэж байна.

Төслийн зорилго нь Дэлхийн хамгийн ойрын хөрш болох Сугар гараг физик шинж чанараараа манай гарагтай төстэй хэдий ч хэрхэн тамтай адил ертөнц болсныг олж мэдэхэд оршиж байна гэж тус агентлагийн мэдэгдэлд онцолжээ.

Хөлгүүдийг 2028-2030 онуудад илгээхээр төлөвлөж байна.

“DAVINCI+” нэртэй нэг дэх төслийн хүрээнд Сугар гарагийн агаар мандлын бүтцийг судалж, хэрхэн бүрэлдсэн, тус гараг дээр далай байсан эсэхийг тогтоох юм. “VERITAS” нэртэй хоёр дахь төслийн хүрээнд Сугар гарагийн гадаргуун газрын зургийг гаргах замаар тус гарагийн геологийн түүхийг судалж, тус гараг юуны учир Дэлхийгээс өөр байдлаар хувьсан өөрчлөгдсөн шалтгааныг тогтоохоор зорьж байна. Төсөл тус бүрийн бэлтгэл ажилд 500 сая орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

Сугар гараг руу хөөргөх хөлгүүд 1978 оноос хойш АНУ-аас илгээх анхны хөлгүүд болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.16.186) 2021 оны 06 сарын 03

ЁСТОЙ ГОЁ СУДАЛГАА БАЙНА.

0  |  0
Иргэн(202.9.46.231) 2021 оны 06 сарын 03

Юу Ч хийж бүтээж чаддагүй үхэр монголчууд яана даа яана

2  |  1
Top