БТСУХ, “IT” эрүүл мэндийн лаборатори хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв тамирчдын эрүүл мэнд, гэмтэл бэртлийг  дэвшилтэт  техник технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр оношлуулах зорилгоор “IT” эрүүл мэндийн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Эн Ар Би” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Наранбаяр нар гарын үсэг зурлаа. Ингэснээр гэрээний дагуу тамирчид тус лабораторид цусны дэлгэрэнгүй, Витамин эрдэс, микро элемент, элэгний үйл ажиллагаа, вирусын халдвар, нойр булчирхай, зүрх судaсны зэрэг бүх төрлийн шинжилгээ болон  компьютер томографи, рентген, MRI  зэрэг оношилгоог хөнгөлөлттэй үнээр хийлгэх боломжтой боллоо.

Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top