Евро 2020: Мартен Стекеленбург хамгийн ахмад оролцогч

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхлэхэд найман хоног үлдлээ. Тэмцээн 11 улсын 11 хотод явагдах бөгөөд Ром хотод болох Итали, Туркийн багийн тоглолтоор эхлэх юм.

Оролцогч 24 баг мэдүүлгээ илгээж дууссан бөгөөд хамгийн ахмад тоглогч нь Голландын шигшээ багийн хаалгач Мартен Стекеленбург байна.

Евро 2020 тэмцээний Хамгийн ахмад тоглогчид

Мартен Стекеленбург – Голланд, 38 нас, 272 өдөр

Крэйг Гордон – Шотланд, 38 нас, 172 өдөр

Пепе – Португал, 38 нас 115 өдөр

Горан Пандев – Хойд Македон, 37 нас, 329 өдөр

Юрий Жирков – ОХУ, 37 нас, 305 өдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top