2020 онд АНУ-ын Калифорни мужид гарсан ой хээрийн түймэрт секвоя аварга модны дэлхийн нөөцийн 10-14 хувийг устгасан тухай CNN агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Үндэсний байгалийн цогцолборт газруудын албаны тайланд дурдсанаар, судлаачид хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Тус тайланг ойрын долоо хоногуудад олон нийтийн хүртээл болгох гэнэ.
Мянга гаруй жилийн настай 7500-10600 секвоя мод үгүй болсон нь асар их хохирол юм гэж Калифорнийн дархан цаазтай газруудыг хариуцсан судлаач Кристи Бригем онцолсон байна.
Аварга секвоя мод зөвхөн АНУ-ын Номхон далайн эрэг орчмын бүс нутагт ургадаг байна. Секвоя мод өндрөөрөө 90 м, диаметр нь 8 метр хүрдэг. Хамгийн “өндөр настай” мод нь гурван мянган жилээс дээш настай гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Hyataduud horlon suitgesen gej boddog .nodningiin amerkiin tuimeriig
өчнөөн хүчирхэг баян улс байж хэдэн мод хараад арчлаад байж чаддаггүй юм уу арай ч дээ дайн хийж байхаар экологт анхаарна уу ану гуай