Израилийн аварга гүзээлзгэнэ Гиннесийн номд бичигдив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Изралийн фермерийн ургуулсан аварга том гүзээлзгэнэ дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бичигджээ.

Израилийн Нетаня хотын ойролцоо фермийн аж ахуй эрхэлдэг Чахи Ариэл 2021 оны хоёрдугаар сард 289 гр жинтэй аварга гүзээлзгэнэ хураасан байна. Хөдөлмөрийн үр болсон жимсээ Гиннесийн номд бүртгүүлэхэд нэг жилийн хугацаа авчээ. Тиймээс жимсээ хөлдөөгчид хадгалж байсан тул шинэхэн байсан шигээ сайхан харагдахгүй байгаа гэж Ариэл учирлажээ.

Аварга гүзээлзгэнэ нь орон нутгийн Илан сортынх бөгөөд энэ сортын жимс нь том хэмжээгээр ялгардаг байна. Хөлдөөгчид хадгалсан учир жимс нь хэмжээгээр хоёр дахин багасжээ.

Үүнээс өмнө 2015 онд Японы Фүкүока мужийн фермерийн ургуулсан гүзээлзгэнэ 250 гр жин татаж, дээд амжилт тогтоож байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.29.51) 2022 оны 11 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top