Дэлхий дээрх хамгийн том “Icon of the Seas” хөлөг онгоц АНУ-ын Майами боомтоос Карибын тэнгист долоо хоногийн аялал хийхээр гарлаа.
Хөлөг онгоцны урт нь 365 м. Домогт “Титаник” хөлгийн урт 269 м байсан бол АНУ-ын тэнгисийн цэргийн хамгийн том “Gerald R.Ford” тээвэрлэгч хөлгийн урт нь 333 м байдаг байна. Хөлгийг далайд гаргах ёслолын ажиллагаанд домогт хөлбөмбөгч Лионель Месси оролцжээ. Нийт 7600 хүний багтаамжтай хөлөг онгоц 40 гаруй ресторан, бартай, халуун орны ургамал бүхий цэцэрлэгт хүрээлэн, театр, караоке, теннис, волейболын талбай, хүүхдийн тоглоомын талбай болон усан парктай. Багамын арлуудын нэр дээр бүртгэгдсэн хөлөг онгоцыг Финландад хоёр тэрбум ам.доллароор угсарчээ. “Icon of the Seas” 250800 тонн жинтэй. Хөлгөөр аялах тасалбар нь 1723-3639 ам.доллар бол Зул сарын баярын үеэр тасалбарын үнэ 5124 ам.доллар болж нэмэгдэх аж.
Сэтгэгдэл ( 2 )
Хүн төрөлхтөн агуу юмаа ийм аварга бүтээн байгуулалт хийж өдөр бүр шинэ нээлт гаргаж байдаг зохион бүтээгч эрдэмтэн мэргэд гайхамшигтай
Бидий санаанд багатахгүй юм ааа манайхан шинэ бүтээл хийгээсэй шашин биш ШУ.аа шүтэсэй