Эртний далайн мангас гэгддэг плиозаврын гайхалтай сайн хадгалагдан үлдсэн гавлын яс Их Британийн өмнөд хэсэгт олджээ.
Олдвор Английн өмнөд Дорсет гүнлэгийн нэгэн наран шарлагын газраас олдсон байна. Үлэг гүрвэлүүд дэлхийг эзэгнэж байх үед далай тэнгист плиозаврууд ноёрхож байжээ. Плиозавр нь уртаараа 15 м хүрдэг байсан ба гавлын яс уртаараа хоёр метр гэнэ. 150 сая жилийн өмнөх чулуужсан олдвор 500 гаруй кг жинтэй.
Сэтгэгдэл ( 1 )
маш сайн хадгалагджээ