Якутад 390.7 карат жинтэй аварга очир эрдэнэ олборлосон тухай Оросын “Алпроса” компани мэдээлжээ. Сүүлийн арван жилд ийм том хэмжээний эрдэнийн чулуу гарч байгаагүй гэж тус компани онцолсон байна.
“Алпроса” компанийн мэдээлснээр, очир эрдэнэ жин, хэлбэр, өнгөөрөө өвөрмөц аж.
Хамгийн сүүлд Якутад 401 карат очир эрдэнийг 2013 онд олборлож, дээд амжилт тогтоож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )