Лийрэн хэлбэртэй, “D” ангиллын өнгө бүхий, 101.38 каратын очир эрдэнийг криптовалютаар худалдан авах боломжтой болжээ. 10-15 сая ам.доллароор үнэлэгдэж буй энэхүү очир эрдэнэ криптовалютаар санал болгож буй хамгийн өндөрт өртөгтэй биет объект болж байна.
Дуудлага худалдааны “Sotheby's” төвийн мэдээлснээр, дуудлага худалдаа Хонконгт ирэх долоодугаар сарын 9-нд цахим хэлбэрээр болно. Төлбөр тооцоогоо энгийн мөнгөөр болон “Bitcoin” эсвэл “Ethereum” криптовалютаар хийж болох гэнэ. Долоодугаар сарын 3-8-ны өдрүүдэд “The Key 10138” нэршилтэй очир эрдэнийг Хонконгийн “Sotheby's” төвийн галерейд үзүүлэх юм байна.
Тус дуудлага худалдааны төв түүхэндээ 100 каратаас дээш жинтэй 10 мянга орчим очир эрдэнэ худалдаалж байсан бол лийрэн хэлбэртэй эрдэнийн чулуу хоёр удаа таарч байжээ.
Тавдугаар сард Нью Йоркийн “Sotheby's” төв чөлөөт уран зураач Бэнксигийн “Агаар дахь хайр” зургийг криптовалютын төлбөрийг хүлээн зөвшөөрсөн дуудлага худалдаагаар 12.9 сая ам.доллароор худалдаалжээ. Гэхдээ тус төв төлбөрийг криптовалютаар хийсэн эсэхийг тодруулаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )