Түүхэнд хэмжээгээрээ гуравт бичигдэх очир эрдэнэ олдов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Түүхэнд хэмжээгээр гуравт бичигдэх том очир эрдэнэ Ботсванд олджээ. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр, очир эрдэнэ 1174 карат жинтэй. Эл эрдэнэ хэмжээгээрээ Өмнөд Африкийн алдарт 3 106  карат “Куллинану”, Ботсваны 1 758 карат “Севело” очир эрдэнийг удаалж байна. Севело эрдэнэсийг 2019 саяны очир эрдэнэ олдсон Карове уурхайгаас илрүүлж байжээ.

Эл онцгой очир эрдэнийг өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд тус уурхайг эзэмшдэг Канадын “Lucara Diamond Corp. Lucara” компани олборложээ. Гэхдээ эрдэнэсийг Ботсваны Засгийн газарт албан ёсоор бэлэглэсэн байна. Тус компанийн ерөнхий захирал Насим Лахри “Энэ нь бидний хувь ч тэр, Ботсваны хувьд ч тэр түүхэнд олдвор” гэж онцолсон байна.

Зургаадугаар сарын 1-нд Ботсваны “Debswana” компани үүнээ арай бага жинтэй буюу 1 098 карат очир эрдэнэ мөн олборложээ.

Ботсван нь Африкийн хамгийн том, дэлхийн хоёр дахь том очир эрдэнийн үйлдвэрлэгч юм. Дэлхийд очир эрдэнийн үйлдвэрлэлээр ОХУ тэргүүлдэг байна. 2019 онд Ботсван нийт 3.43 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 23.6 сая карат очир эрдэнэ олборложээ.

Түүхэнд тэмдэглэгдсэн 3 106   карат жинтэй алдарт “Куллинан” очир эрдэнийг 1905 онд Өмнөд Африкийн Преториа хот орчмын нэгэн уурхайгаас олборлож байжээ. Эл чулуунаас хэд хэдэн бриллиант гаргаж авсан бөгөөд эдгээрийн нэг нь өдгөө Их Британийн хатан хааны очирт дулдуйг чимэглэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.64.135) 2022 оны 04 сарын 28

хүн ойлгохоор бичиж байгаасай энэ залуучууд ийм мохоо болсон юмуу,бид зөнөөд эднийг шүүмжлээд байнауу үг үсэг зөрсөн эсвэл дутуу нийтэд тархаагүй нэр томъёог тайлбартай бичих гэх зэрэг зөндөө алдаа байна.

0  |  0
Top