Энэтхэгийн Гужарат мужид дотроо очир алмаз агуулсан алмаз олджээ.
Туйлын ховорт тооцогддог үнэт олдворыг “VD Global” компани 2022 оны аравдугаар сард Сурат хотын бүсэд илрүүлсэн байна. “Цохилж буй зүрх” хэмээн нэрлэгдсэн энэхүү очир эрдэнэ 0.329 карат буюу 0.0658 гр жинтэй.
Үүнээс өмнө 2019 онд Оросын “Алроса” компани Нюрбины уурхайд нэгэн өвөрмөц очир эрдэнэ илрүүлж байсан нь “матрешка” хүүхэлдэйг санагдуулам алмаз байв. Энэ нь алмаз олборлолтын түүхэнд дотроо очир алмаз агуулсан анхны очир эрдэнэ юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэтхэг улс сэрээд байна уу даа. Хятад биш Энэтхэг дэлхийг тэргүүлэх нээ
Үнэ нь хэд юм бол.