ОХУ-ын очир эрдэнийн уурхайн ажилчдаас коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26


Дэлхийн очир эрдэнийн зах зээлийн тэргүүлэгч ОХУ-ын Алроса уурхайн ажилчдаас коронавирус илэрсэн байна.

Далд уурхайн хэд, хэдэн ажилтнаас вирусний халдвар илэрсэн тул Алроса уурхай үйл ажиллагаагаа зогсоожээ.

Халдвар илэрсэн ажилчдыг тусгаарлан эмчилгээг эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд цалингийн 60 хувийг олгохоор болсон байна.

Алроса уурхайн уурхайчид болон албаны бүх ажилчдаас шинжилгээ авсан бөгөөд халдвар авагчдын тоо өсөх магадлалтай аж.

Одоогоор компанийн дотоод нууц гэж үзэн халдвар авсан ажилчдын тоог нийтэд ил болгоогүй байна.

Алроса уурхай өнгөсөн жил 2.2 сая очир эрдэнэ олборложээ.

Тус уурхай нь ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Мирный хотод оршдог уурхай юм. Уурхайн үйл ажиллагаа ЗХУ задарсны дараа буюу 1992 онд эхэлсэн билээ.


Эх сурвалж: MINING

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.123) 2020 оны 06 сарын 28

алмаз

0  |  0
Top