Австралийн хамгийн том очир эрдэнэстэй бөгж 965 мянган ам.доллар хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Австралийн хэмжээгээрээ хамгийн том очир эрдэнэ шигтгээтэй бөгж дуудлага худалдаагаар 965 мянган ам.долларт хүрчээ.

Ингэснээр тус улсын түүхэнд хамгийн өндөр үнэд хүрсэн үнэт чулуу болоод байна.
 

25 карат жинтэй очир эрднээр хуримын бөгжийг чимэглэсэн байна. Үүний тулд 47.961 карат жинтэй алмаз чулууг ашигласан байна. Дуудлага худалдаа эрхэлсэн "Leonard Joel's" компанийн үнэт эдлэлийн хэлтсийн дарга Хэмиш Шармагийн хэлснээр, энэ очир эрдэнэ онцгой ховор төрлийн, магадгүй энэ төрлийн цорын ганц чулуу гэнэ. Хэмжээ нь 25 карат хүрснээс гадна гайхалтай чанарын үнэт чулуу гэж тэрбээр онцолсон байна.

Австралийн өмнөх дээд амжилтыг 2002 онд тогтоож байжээ. Тухайн онд  дуудлага худалдаагаар 17.34 карат хэмжээтэй очир эрдэнэ шигтгээтэй бөгж 575 мянган ам.доллароор зарагдаж байв.

Австралийн Хуримын бараа борлуулагчдын холбооны мэдээллээр, тус улсын иргэд сүйн бөгж худалдан авахад зориулж дунджаар 4.2 мянган ам.доллар зарцуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top