ОХУ энэ онд маргад эрдэнийн олборлолтоо 20 хувиар нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

ОХУ 2021 онд маргад эрдэнийн олборлолтоо 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус улс цорын ганц маргадын уурхай ажиллуулдаг гэнэ.

Тус ордыг ажиллуулдаг “РТ-Капитал” компани дэлхий дээрх хамгийн ховор үнэт эрдэнийн чулуу болох александрит буюу хувилгаан чулууны олборлолтыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.

Өнгөрсөн 2020 онд маргадын олборлолт 10 хувиар буурч, 150 кг болсон байна. Харин 2020 оны хоёрдугаар хагаст маргад, александритын эрэлт нэмэгдэх төлөв ажиглагдсан тул тус компани маргадын олборлолтыг 30 кг-аар нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр, энэ үнэт чулууны жилийн олборлолт 20 хувиар нэмэгдэж, 180 кг-д хүрэх юм.

Тус компани 2020 онд дөнгөж нэг кг александрит олборложээ. Дэлхийн хэмжээнд жилд нийт 40 кг александрит чулуу олборлодог гэнэ. Александритын хамгийн том нийлүүлэгч нь Бразил улс бөгөөд 93 хувийг хангадаг бол ОХУ дөрвөн хувийг хангаж, хоёр дахь том нийлүүлэгч гэнэ. 2020 оны сүүлийн хагаст цар тахлаас үүдэн унасан маргад, александрит эрдэнийн чулууны үнэ дахин сэргэж, зургаан хувиар өсжээ. Ингэхдээ  2018 оноос хойш тус хоёр төрлийн үнэт чулууны үнэ 25-30 хувиар өсөөд байна.

Александрит буюу хувилгаан чулуу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top