Хулуугаар 60 км сэлж, дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

 

АНУ-ын Небраска мужийн Бэлевью хотын оршин суугч Дуэйн Хансен гэгч хулуугаар хийсэн завиар 60 км сэлж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ.

400 кг жинтэй аварга хулууны доторх зөөлөн эдийг нь авч хийсэн өвөрмөц завиар Миссури гол дагуу аялсан байна. Тэрбээр энэ аяллаа өөрийнхөө 60 насны ойд зориулсан байна. Дуэйны аялал өглөөний 7.30 эхэлж, 61 км аялж, 18.30 цагт өндөрлөжээ. Тэрбээр нийт 11 цаг зарцуулахдаа нэг ч удаа амраагүй байна.

Түүнээс өмнө 2016 онд Рик Свенсон гэгч хулуугаар 40 км сэлж, дээд амжилтын эзэн болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top