Зургаадугаар сарын 4-6-нд Унгарын Дебреценд FIBA 3x3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпын эрхийн төлөө сүүлчийн тэмцээн явагдаж байна. Сүүлийн ганц эрхийн төлөө Унгар, Украин, Монгол, Словен, Румын, Бельги гэсэн зургаан баг өрсөлдөж байгаа.
Багууд хоёр хэсэг болон хуваагдсан бөгөөд манай баг Унгар, Румыны багтай В хэсэгт орсон.
Манай баг эхний тоглолтод Румыны багийг 22:9 харьцаатай ялсан.
Харин дараа нь Унгарын багт 8:21 ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байр эзэллээ.
Одоо Монголын шигшээ А хэсгийн Украинтай өнөөдөр тоглоно. Ялсан тохиолдолд Бельгийн шигшээ биднийг хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )