Жүдо ДАШТ: Өнөөдөр барилдах тамирчдын оноолт

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 06

Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ Токиогийн олимпын өмнө явагдаж байгаа онцлогтой. Олимпын чансаа олгох сүүлийн тэмцээн юм. ДАШТ нь чансааны оноо өндөр. Дэлхийн аварга бөх чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль 1000, тавдугаар байрны бөх 720 оноо авна.

Энэ сарын 6-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохиогдох ДАШТ-д 118 орны 665 жүдоч өрсөлдөх болно.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн  барилдаан явагдана. Манай улсаас МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, ОУХМ Л.Өнөболд нар эхний өдөр татамид гарах юм.

М.Уранцэцэг С хэсгийг толгойлсон. Эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын OH YEONJU-тэй барилдана. Түүнийг ялахад Г.Отгонцэцэгтэй таарах магадлал өндөр.

Харин Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн Milica Nikolic-той таарсан. Түүнийг ялахад Японы Нацүми Цүнодатай барилдана. Цүнода 52 кг-аас 48-д буугаад байгаа билээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд эхний тойрогт Украины Dilshot Khalmatov-тай таарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top