FIBA3x3: Монголын баг олимпын эрхээ авч чадсангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Зургаадугаар сарын 4-6-нд Унгарын Дебреценд FIBA 3x3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпын эрхийн төлөө сүүлчийн тэмцээн явагдаж өндөрлөлөө. Токиогийн олимпын сүүлийн ганц эрхийн төлөө Унгар, Украин, Монгол, Словен, Румын, Бельги гэсэн зургаан баг өрсөлдөж, Бельгийн шигшээ баг түрүүлж, ирэх сард Токиог зорих эрхтэй болсон юм.

Манай баг эхний тоглолтод Румыны багийг 22:9 харьцаатай ялсан.
 


Харин дараа нь Унгарын багт 8:21 ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байр эзэллээ.
 


Хасагдах шатанд Украины багийг 19:17 ялсан.
 


Ингээд А хэсгийг тэргүүлсэн Бельгийн багтай таарч, ганц онооны зөрүүтэй 15.16 ялагдсанаар 4-р байр эзэллээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suren(172.58.47.1) 2021 оны 06 сарын 07

Sain toglojee haramsah uimgui.

0  |  0
овид(59.153.113.201) 2021 оны 06 сарын 09

Яг одоогийн байгаа хэмжээ нь Ази Европын дундажаас дор байгаа маш олон тоглолтоор тодорхой болсон л доо. Яахав багын спортоор олон улсад анх тоглож болдогыг л харуулсан баатрууд ухаантай. Бас тэнэг мангар болж байгаа Монгол залуучуудад хичээллэх хичнээн олон сайхан Спорт дэлхийд байдагийг харууллаа.

0  |  6
Top