Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, эрэгтэйчүүдийн 60кг жингийн барилдаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн 60кг жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр ялсан.
Дараа нь АНУ-ын Адонис Диазийг цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт Эквадорийн Ленин Пресиадог цэвэр яллаа.
Хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдсан.
Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдан, шагналт 7-р байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2-р тойрогт БНСУ-ын О Ён-Жүг цэвэр яллаа.
Дараа нь Казахстаны Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар яллаа.
Хэсгийн аваргын төлөө Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.
Дагах барилдаанд Францын Ширин Боуклиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан.
Хүрэл медалийн төлөө Косовогийн Дистриа Красникиг нэмэлт цагт ялж, хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэй 48 кг
1. Нацүми Цүнода /Япон/
2. Вакана Кога /Япон/
3. Жулиа Фигуэроа /Испани/
3. М.Уранцэцэг /МОНГОЛ/
Эрэгтэй 60 кг
1. АБУЛАДЗЕ Яго (ОХУ)
2. КИРГИЗБАЕВ Гусман (Казахстан)
3. ГАРРИГОС Франциско (Испани)
3. ХУСЕЙНОВ Карамат (Азербайжан)
Сэтгэгдэл ( 0 )