Катар 2022: Киргизийн шигшээ багаас ковидийн халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өнөөдөр Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт Японд эхлэх юм.

Монголын шигшээ баг өнөөдөр 15:00 цагаас Япон улсын Янмар Цэнгэлдэх хүрээлэнд Киргизийн багтай тоглох юм. Харин Киргизийн шигшээ багийн нэг гишүүнээс коронавирусний халдварын сэжиг илэрчээ. Үүнээс болж, Киргизийн баг бэлтгэл хийж чадахгүй байна.

Киргизийн багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин өчигдөр тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр зохион байгуулагчдын авч байгаа арга хэмжээг хатуу шүүмжиллээ.

Тэрээр “Зохион байгуулалтын асуудлыг шийдэхгүй бол хөлбөмбөг тоглох ямар ч нөхцөл алга. Манай багийн нэг гишүүнээс сэжиг илэрсний улмаас бид бүрэн багаар нэг ч бэлтгэл хийж чадсангүй. Манай тоглогч нисэх буудал дээр шинжилгээ өгсөн. Энд эрүүл ирсэн. Ганц шөнийн дотор тэр яаж халдвар авах билээ? Яагаад зочид буудалд байгаа үйлчлэгчдийг солихгүй байна? Магадгүй тэд халдвар тараасан байж болно. Бусад тоглогчдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч бэлтгэл хийх боломж өгсөнгүй. Манай нэг тоглогчийн хариу эерэг гарсан ч энэ шинжилгээний чанар гэж хэрэг алга. Эргэлзээтэй шинжилгээ” гэж ярьлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top