Хажиеваас допинг илэрч, Данияр Кайсанов ДАШТ-ий хүрэл медаль авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Казахстаны чөлөөт бөхийн алдарт тамирчин, Азийн хошой аварга (Сиань, Хятад, 2019, Нью-Дели, Энэтхэг, 2020), 2018 оны Жакартагийн Азийн наадмын мөнгөн медальт Данияр Кайсанов дэлхийн дэвжээнд медаль хүртэж үзээгүй бөх.

2019 оны Нур Султаны дэлхийн аваргын тэмцээнд Кайсанов хүрэл медалийн төлөө барилдаанд Францын Зелимхан Хажиевт ялагдаж байлаа. Гэвч Зелимханы сорьцоос хориотой бодис илэрсэн тул медалийг нь хураан авч, казах бөхд гардуулах болсноо ДБНХ-ноос албан ёсоор мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top