Байгаль нуурын мөсөн дээр гольф тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Петербургийн эдийн засгийн форумын үеэр “Гольф – аялал жуулчлал” сэдэвт хуралдаан болж, Буриадын тэргүүн Алексей Цыденов, Буриадын аялал жуулчлалын сайд Мария Бадмацыренова нар оролцлоо.

Алексей Цыденов сэтгүүлчдэд энэ хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудаа танилцууллаа.

Тэрээр “Ирэх жил бид Байгаль нуурын мөсөн дээр гольфийн тэмцээн зохион байгуулна. Энэ тэмцээнээ 2023 он гэхэд албан ёсны цуврал тэмцээн болгох төлөвлөгөөтэй байна. 2023 он бол Буриад улс үүсэн байгуулагдсаны 100 жилийн тэгш ойн жил. Өвөл болгон гадаадын жуулчид, тамирчид Байгаль нуурын тэмцээнд оролцохоор ирдэг болно. Жуулчид их байх тусам дэд бүтэц илүү хөгжинө. Байгаль нуур бол манай брэнд. Зун нь бид загасчлал, урлагийн наадам зохион байгуулдаг бол өвөл нь Байгаль нуурын цанын марафон, тэшүүрийн тэмцээнтэй. Ирэх жилээс гольф нэмэгдэхээр маш олон жуулчныг татаж чадна. Мөнгөтэй хүмүүс л гольф тоглодог. Буриадын эдийн засагт тэд хөрөнгө оруулалт хийх болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top