Унгарын нийслэлд явагдаж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын тамирчид бас нэгэн хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Жем" интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
66 кг
Алт - Жоширо Марүяма (Япон)
Мөнгө - Мануэль Ломбардо (Итали)
Хүрэл - Якуб Шамилов (ОХУ), Ё. Басхүү (Монгол)
Дэлхийн аваргын эхний 2 өдрийн байдлаар Монголын шигшээ баг 2 хүрэл, 2 шагналт байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.
Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн Иан Санчо Чинчилаг ялсан.
Хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудыг давсан.
Гуравдугаар тойрогтоо Оросын Мурад Чопановыг ялсан.
Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Жоширо Марүямад ялагдсан.
Ё.Басхүү дагах барилдаанд Францын Килиан ле Блучийг ялсан.
Хүрэл медалийн төлөө Казахстаны Йелдос Жумакановыг ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Жумаканов гэмтлийн улмаас барилдсангүй.
Сэтгэгдэл ( 0 )