Жүдо ДАШТ: 73 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Японы Шёохэй Оно Унгарт очоогүй ч түүний оронд 2017 оны дэлхийн аварга Соичи Хашимото барилдана. 2019 оны аварга Оногоос гадна 2018 оны дэлхийн аварга Ан Чангрим нь бас барилдахгүй.

Энэ нөхцөлд шинэ дэлхийн аварга төрөх магадлал маш өндөр. Тэр боломж хамгийн өндөр байгаа тамирчнаар IJF холбоо манай Ц.Цогтбаатарыг нэрлэж байна. Түүнийг хэнийг ч ялж чадах хэмжээний тамирчин гэж дүгнэжээ.
 

Ц.Цогтбаатар он гарсаар хоёр ч Их Дуулгад түрүүлээд байгаа. Энэ ДАШТ-д С хэсгийг тэргүүлж байгаа тул Хашимототой финалаас өмнө таарахгүй. Эхний тойрогт хийлсэн манай бөх хоёрдугаар тойрогт ОХУ-ын Денис Ярцевтай барилдаж, дэлхийн аваргаа эхлүүлэх шинжтэй байна.

IJF холбооноос мөн Европын аварга Акил Гьякова, Туркийн Билал Чилоглу,  Узбекистаны Хикматиллох Тураев, Гүржийн Лаша Шавдатуашвили, Азербайжаны Хидаят Гейдаров нарыг нэр дурджээ.

Харин Унгарын ахмад бөх Миклош Унгвари, АНЭУ-ын Виктор Скворцов, Тажикстаны Сомон Махмадбеков, Казахстаны Жансай Смагулов нар битүү моринд тооцогдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top