ОХУ-ын теннисчин, хосын төрлийн чансааг тэргүүлэгч асан Анна Курникова 40 нас хүрлээ.
Анна таван настайгаасаа газрын теннисээр хичээллэж, 10 настайдаа Флоридагийн Боллетьерийн академийн тэтгэлэг авч эхэлсэн юм.
14 настайдаа мэргэжилд орж, ирэх жил нь WTA-гийн шилдэг шинэ тоглогчоор шалгарч байсан билээ.
Уимблдонд хагас шигшээд шалгарч, 1998 онд чансаагаараа дэлхийн шилдэг 20-д багтаж байв.
Тэрээр хосын төрөлд илүү амжилт олсон. Маритни Хингистэй хамт Australian Open тэмцээнд хоёр удаа түрүүлсэн.
2003 онд гэмтлийн улмаас зодог тайлж, загвар, зар сурталчилгааны салбарт шилжсэн.
2001 оноос Испанийн дуучин Энрике Иглесиастай хамт амьдарч байгаа. Хосууд гурван хүүхэдтэй.
2010 онд Курникова Америкийн иргэн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )