Жүдо ДАШТ: Шагналт байрт шалгарсан Л.Сосорбарамын барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Унгарын нийслэлд үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэй 52, эрэгтэй 66 кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа. Эрэгтэй 66 кг-д ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй 52 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам мөн медальд тун ойрхон байлаа.

Залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний барилдаандаа Мозамбикийн Жасира Ферейраг цэвэр ялсан.

Дараагийн тойрогт Гүржийн Мариам Янашвилиг вазари үнэлгээгээр ялсан юм.

Улмаар Казахстаны Нурсулу Ералиеваг цэвэр ялсан.

Хэсгийн аваргын төлөө Испанийн Ана Перез Бокст ялагдсан.

Дагах барилдаанд Израйлийн Гефен Примод вазири үнэлгээгээр ялагдсанаар Л.Сосорбарам дэлхийн аваргын шагналт 7-р байрт шалгарлаа.

 

52 кг

1. ШИШИМЕ Аи (Япон)

2. ПЕРЕС БОКС Ана (Испани)

3. КОЧЕР Фабиенн (Швейцар)

3. ПРИМО Хефен (Израиль)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top