Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр /2021.06.07/ боксын спортод оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
“Их-Хэнгэрэг” ХХК-ны захирал, Монголын Боксын Холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ, Б.Батбаярыг “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ийн одонгоор,
Боксын залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, Хилийн 0208-дугаар Тусгай салбар, Хилчин спорт хорооны сургагч офицер дэслэгч Т.Чулуунтөмөрийг “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ”-ийн одонгоор
Боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ, М.Буянжаргалийг “АЛТАНГАДАС” одонгоор
Монголын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга (2000-2005 онуудад) асан, боксын холбооны ахмад зүтгэлтэн ОУХМ, Б.Мягмарсүрэнг “АЛТАНГАДАС”одонгоор
Монголын боксын холбооны дасгалжуулагч багш, Мэргэжлийн боксын Ази тивийн аварга, ОУХМ, С.Нэмэхбаярыг “АЛТАНГАДАС” одонгоор
Монголын Боксын холбоо, шигшээ багийн дасгалжуулагч багш ОУХМ, Л.Батбаярыг “АЛТАНГАДАС” одонгоор тус тус шагналаа.
Монголын Боксын Холбоо
Сэтгэгдэл ( 0 )