Өчигдөр Японы Осакад болсон 2022 оны дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн бүсийн тоглолт болж, Монголын шигшээ баг Киргизийн багийг 1:0 ялсан билээ. Дэлхийн чансаагаар 100 байр илүү хүчтэй өрсөлдөгчөө ялж, гурван оноо авсан манай багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, япон мэргэжилтэн Масэ Шүичи анх удаа удирдсан юм.
Масэ Шүичи тоглолтын дараа “Коронавирусний улмаас багаа удирдах, бэлтгэл хийх цаг хомс байсан ч ялж чадлаа. Монгол тамирчид толгой сайтай, ухаалаг. Ялалт байгуулсандаа баяртай байна” гэж ярьсан.
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү “Монголын шигшээ багийн дасгалжуулагч Масэ Шүичи анхны тоглолтдоо анхныхаа ялалтыг авсан баяр хүргэе. Монголчууд бүгдээрээ маш их итгэл, найдвар тавьж байгаа шүү” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан, баяр хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Delhiin awarga geed bhiin. Yunii delhiin awarga ym be? Medehgui hun bol yuch oigohgui ym be. Medeelelee jaahan todorhoi bicheech.
Эсрэг баг нь корона тусаад довтлогч нь хүртэл хаалгач болсон багыг хожчихоод бүү сүржигэнэ.