Жүдо ДАШТ: Ц.Цогтбаатар Оросын Д.Ярцевтай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Унгарын нийслэлд жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээний 3 дахь өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаантай.

Эрэгтэй 73 кг-ийн жинд С хэсгийг тэргүүлж байгаа манай бөх Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, 2 дахь тойрогт ОХУ-ын жүдоч, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2011 оны Шэньчжэний Универсиад наадмын аварга, 2015 оны Мастерс тэмцээний аварга Денис Ярцевтай барилдах боллоо.

Ярцев эхний барилдаанаа Монакогийн Cedric Bessi-гийн эсрэг хийж, эхний минутад иппон ялжээ.

Ц.Цогтбаатар Пенис Ярцев хоёр хоорондоо нэг удаа таарч барилдсан. 2017 оны Хөххотын Гран Прид таарч, орос бөх ялж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
maxima(66.181.187.51) 2021 оны 06 сарын 08

slaba geroi ukraina.moee ukrainee slabee. wilkome in tokio judo cup.

0  |  0
.(150.129.141.108) 2021 оны 06 сарын 08

Танайх одоо...

1  |  0
Top