Унгарын нийслэлд жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээний 3 дахь өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаантай.
Эмэгтэй 57 кг-ийн жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ким Жан Ди-тай таарсан.
Ким Жан Ди бол Азийн дэвжээнд амжилттай барилддаг тамирчин. Ким 2010, 2014 оны Азийн наадмын мөнгө, 2011, 2013 оны Азийн АШТ-ий мөнгө, 2012 оны тивийн аваргын хүрэл, 2015 оны Уневирсиад наадмын хүрэл медальтай, 2013 оны Зүүн Азийн наадмын аварга бөх юм. Хоёр бөх 13 удаа таарч барилдсан гэхээр хэн хэнээ дэндүү сайн мэднэ гэсэн үг. 13 барилдааны зургаад нь манай бөх ялж байжээ.
Д.Сумъяа вазари алдаж ялагдан, энэ удаагийн ДАШТ-ийг орхилоо. Оноо нөхөх гэж зүтгэсэн ч барсангүй, цаг дууслаа.
Сэтгэгдэл ( 4 )
boli boli
Юуны чинь харих, цаана чинь энэ Дэлхийн аваргад 52кг-д Португалийн Жоана Рамос гэж 39тэй жудоч хүрэл медалийн төлөө үзэж л байна. Бэлтгэлээ үр дүнтэй хийж ,мэхээ тэсрэлттэй хурдтай хийж Олимпид амжилт гаргаарай
Сумьяа харьчихжээ, одоо олимпод нэг узчихээд зодгоо тайлсан нь зев болжээ
Зодог тайлах болжээ. Шалны алчуур солонгосын ким жан ди бол харьсан бөх шүү дээ.