“Допингийн эсрэг Үндэсний дүрэм” хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулаад байна. Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр /2021.06.08/ болж, “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөлд спортын холбоодын саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт спорт холбоодын эхний хэсэг болох Үндэсний уламжлалт болон мэргэжлийн спортын холбоодын төлөөлөл оролцов.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн зөвлөх Н.Цогтсайхан танилцуулж, танилцуулгатай холбоотой асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж,  дүрмийн төсөлд төлөөлөгчдийн саналыг авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top