НБА лигийн Лос-Анжелес Лейкерс багийн одод Леброн Жеймс, Энтони Дэвис хоёр Токиогийн олимпод оролцохгүй байх шийдвэр гаргажээ.
Харин Стефен Карри (Голден Стэйт Уорриорз), Дэмьен Лиллард (Портленд Трэйл Блэйзерс) хоёр одоогоор шийдээгүй байгаа гэнэ.
The Athletic-ийн тоймч Жо Вардон “Леброн, Дэвис хоёр энэ улирал гэмтэл бэртлээс болоод маш муу тоглосон. Тэд АНУ-ын шигшээд тоглохгүй. Стефен Карри олимпын аварга болж үзэх хүсэлтэй байгаа ч одоогийн байдлаар түүний Токиод тоглох магадлал 50 хувь байгаа. Дэмьен Лиллард ч олимпын аварга болох хүсэлтэй” гэж мэдээлсэн байна.
Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 23-нд эхлэнэ. Плей-оффын шатанд тоглож байгаа бусад одод ч олимпод оролцох магадлал тун бага байна.
Сэтгэгдэл ( 0 )