Видео: Ц.Цогтбаатар Унгарын Унгварид ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Унгарын нийслэлд жүдо бөхийн Дэлхийн аваргын тэмцээний 3 дахь өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаантай.

Эрэгтэй 73 кг-ийн жинд С хэсгийг тэргүүлж байгаа манай бөх Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, 2 дахь тойрогт ОХУ-ын Денис Ярцевыг нэмэлт цагт цэвэр ялсан.

Түүний дараагийн өрсөлдөгч нь нутгийн бөх Унгвари байлаа. Хоёр бөх тоймтой мэх хийлгүй, тус бүр хоёр торгуультай үндсэн цагийг дуусгалаа. Нэмэлт цагт ч үнэлгээ авахгүй байсаар нэг минут өнгөрч байхад хашир туршлагатай Унгвари хөл тавьж этээд, татаж эргэн, манай бөхийг цэвэр яллаа.
 


Ийнхүү өнөөдөр манай бөхчүүд медальгүй хоцорлоо. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төгөлдөр(112.72.6.174) 2021 оны 06 сарын 08

манайхан омогшил байж болно. Гэхдээ илүү хичээж барилдааны тактик мэхний сонголтоо сайн давтмаар байна. Нэг үгээр бол манайхны учрыг олоод л байна даа гадаадууд ийм байдлаар олимпод найдвар байна уу\n

0  |  0
Эгэл(64.119.27.26) 2021 оны 06 сарын 08

Яагаад туршлагажихгүй байна аа , ахлах дасгалжуулагч Болдбаатар анхаарна уу . Балжиннямыг ахлах дасгалжуулагч байх үед 2019онд Японд болсон Дэлхийн аваргын тэмцээнд яг ийм байрлалаас бөхийж хүлээж зогсож байсааар Тажикийн жудоч Бехруз Хожизадад давж эргэх мэхээр цэвэр ялагдаж байв. Бүр яг адил шүү ,бөхийгөөд л хүлээгээд л зогсоод байдаг юм, аргалж болдоггүй мэх байдаг гэж үү Алдаан дээрээ сайн ажиллаарай .ОЛИМПИД АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
үнэн(66.181.180.162) 2021 оны 06 сарын 08

Хоёрч Олимпод очоод яг ингэж ялагдаж хасагдаж байсан Цогтбаатар яасан ч туршлагждаггүй хүн бэ? нэг өвгөн Цнгарт явж л байдаг. Наадах чинь мепаль авах найдваргүй л хүн шүү дээ

0  |  0
Top