Оросын холимог тулааны домог Федор Емельяненко одоогоор Bellator холбоонд бүртгэлтэй байгаа. Энэ жил 44 настай тэрээр холбооны чансаанаас буусан ч албан ёсоор зодог тайлаагүй байгаа юм.
Федор "Чемпионат" агентлагт ярилцлага өгөхдөө “Bellator холбоотой байгуулсан гэрээ ёсоор надад хоёр тулаан хийх үлдсэн байгаа. Гэхдээ нэг тулааны дараа зодог тайлж болно гэсэн заалттай. Тэр тулааны дараах байдлаас хэзээ зодог тайлахаа шийднэ” гэж ярьсан байна.
Түүний өрсөлдөгчөөр UFC холбооны аварга асан Жуниор дос Сантос, Алистар Оверим нарын нэр дурдагдаж байна.
Федор Емельяненко хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Куинтон Жексоныг ялснаасаа хойш тулаанд оролцоогүй байгаа. Тэрээр холимог тулаанд нийт 46 тулаан хийж, 39 ялан, 6 ялагдсан. Нэг тулаан хүчингүйд тооцогдсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )