Хойд Солонгосын олимпын эрхийг бусад тамирчдад өгнө

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр /2021.06.08/ хуралдаж, Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпын наадамд оролцохгүй болохыг эцэслэн шийдлээ.

БНАСАУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сард коронавирусний халдвараас сэргийлэн, тамирчдаа Токиод илгээхгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн хоёр сарын турш ОУОХ-ноос тус улстай холбогдох гэж оролдсон ч албан ёсны хариу аваагүй байна.

Энэ удаагийн хурлаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Хойд Солонгосын тамирчдын авсан олимпын эрхийг бусад орны зохих тамирчдад нэн даруй хуваарилахыг Спорт холбоодод даалгасан байна. Учир нь олимпын эрх авах магадлалтай тамирчид бэлтгэлдээ орох шаардлагатай байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top